УЛААН ТАЙГА - ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР

Улаан тайгын Бүрэлгээний нуруу, Хар нуурын нуруу, Нарийны нуруу, Барлин нуур, Буриадын голын эх орчмын газар нутаг хамарна. Хөвсгөл аймгийн Улаан Уул, Баянзүрх сумын нутаг дэвсгэрт оршино.
Байгалийн үзэсгэлэнт газар: УЛААН ТАЙГА
Хөвсгөлийн их уулс, тайгын баруун хэсгийн гол төлөөлөл болсон эртний мөсдлийн том төвүүдийн нэг, цэвэр усны арвин их нөөц бүхий өндөр уулсын экосистемийн ландшафтын иж бүрдлийг бүс нутгийнх нь хэмжээнд, хам бүрдлийнх нь хамт харьцуулан авч үзэж, цогц байдлаар судлах, хамгаалах, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийн зүй тогтол, харилцан уялдаа, холбоог илрүүлэн судлах, устаж байгаа болон ховор, ховордсон ан амьтан ургамлын ховордож буй шалтгааныг тогтоож, тэдгээрийн өсөлт, үржлийн орчин, нөхцлийг хангах зорилгоор Улаан тайгын орчмын газар нутгийг анх 2003 онд Байгалын цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч хамгаалалтын дээрх шаардлагад бүрэн хамруулах хүрээнд газар нутгийг Хөвсгөл аймгийн Улаан Уул, Баянзүрх сумдын нутгаас өргөтгөж, ангилал дээшлүүлэн 2011 онд дархан цаазат газар болгосон.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0