5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

ТЭЛМЭН НУУР

Завхан аймгийн хамгийн том нуур болох Тэлмэн нуур нь Нөмрөг, Тэлмэн сумын нутгийн заагт оршдог давстай нуур юм. Энэ нуур 3940 км² талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгор руу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай гол цутгана. Тэлмэн нуурын дунд 3 арал байх бөгөөд энэ нь нүүдлийн шувууд цугларах цэг болдог. Тэлмэн нуурын долгио нь тасралтгүй мяралзаж байдаг учир ер бусын үзэсгэлэнтэй харагддаг. Мөн нуурын ус ойртоод харахад ногоон өнгөтэй харагддаг. Тэлмэн нуурын усны сав газарт ой мод бага, хээрийн өвс ургамал голлож ургахаас гадна баруун өмнөөс Их нууруудын хотгорын цөлөрхөг уур амьсгал нөлөөлж харгана зэрэг говийн ургамал нэвтэрч ургана.

Урт - 28 км

Өргөн - 16 км

Талбай - 194 км²

 Хамгийн гүн цэг - 27 м

Усны хэмжээ - 2.671 км³

Хөвөөний түвшин -1789 м

ТОО
0
0
0