5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

БҮСТ НУУР

Бүст нуур нь Монгол улсын Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт оршдог нуур юм. 22,1 ам дөрвөлжин км талбайтай, эргэн тойрон модтой уулсаар хүрээлэгдсэн, дундаа том 1 аралтай, нүүдлийн шувууд цуглардаг, нуурын хойд талаар 1905 оны их газар хөдлөлтийн үеэр үүссэн газрын гав, хагарал дайрч өнгөрдөг. Бугатай ойтой

Бүст нуурын домог урьд шадар ван Чингүнжав Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин Манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэнэ. Өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айсан амьтад нь нуурын мөсөн дээгүүр сүрэглэн давхиж нуурын дундах уул руу айсуй харагджээ. Иймд шадар ван “Айсан зовсон бүхний амь авран орогнуулдаг ачтай тустай нуур юмаа хөөрхий” хэмээн бишрээд өөдөө харсан сав алтан тэвшээ дунд ууланд нь булж, нуурын мөсийг цоолж товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэнэ. Тэр цагаас уг нуурыг бүст нуур, дундах уулыг алтан тэвш гэж нэрлэдэг болжээ. /домог 3 номоос/

ТОО
0
0
0