Монголын хамгийн
чимээгүй урсдаг гол бол Завхан гол юм. Хангайн нурууны өврөөс эх авч баруун тийш 808 км урсаж Айраг нуурт цутгана.
Урсгалын эхний хэсэгт өндөр уулаар мөслөгийн морена дундуур урсах бөгөөд урсгал
нь ширүүн байсанаа доод хэсэгтээ а урсгал нь дөлгөөн болж 330 гаруй км урт
Монгол элсэнд шингэлгүй нэвт урсан гардаг гол юм. Алтайн шар загас бий. Завхан
гол нь Монгол элсний хойд талаар эмжин урсдаг.