5. БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР

ИХ, БАГА ДАЯН ХАЙРХАН

Отгонтэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх 2500-2700м өндөртэй сүрлэг хайрхдыг Их даян, Бага даян хэмээнэ. Даянгийн 2 талд Хөх нуур, цагаан нуур байдаг. Энд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох Вансэмбэрүү, хонин арц, Алтангагнуур, Жамъянмядаг зэрэг эмийн ховор ургамлууд ургана. Их Даянгийн орой хэсэгт 20 орчим м тайхар чулуунд хийморио сэргээх гэсэн хүмүүс Отгонтэнгэр хайрхныг араас нь тольдон харж, гурван жилдээ гундахгүй хийморь авлаа хэмээн эртнээс сүсэглэж иржээ. Их, бага Даян хайрхан явах замд улиастай хотоос 36кмт орших  Монгол орны хамгийн том хиймэл хүрхрээ бий. Богдын голын усан цахилгаан станцын цуглавар уснаас бүтсэн хүрхрээ юм. Богдын голын хүрхрээ гэх ба энэ хүрхрээ нь 15-16м-ийн өндрөөс ус нь унадаг.

ТОО
0
0
0