Завхан аймгийн
Эрдэнэхайрхан сумын нутагт байх эртний далайн ёроол бүхий тогтоцтой шохойн
чулуун уулыг Их хайрхан хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий
хавцлуудтай. 10-15м урт. 100 гаруй агуйтай. Төрөл бүрийн модлог бутлаг ургамал,
олон зүйлийн ан амьтантай унаган төрхөө хадгалсан, байгалийн үзэсгэлэн бүрдсэн
уул юм. Нутгийн ард иргэд уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул
хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтэж иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том
нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.