7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

МАМБА ДАЦАН ХИЙД

Уламжлалт эмнэлэг сургалтын төв Манба дацан нь Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, зан заншил, эмчилгээ, сургалт, эрдэм судлал, эм үйлдвэрлэлийг цогц байдлаар нь хөгжүүлэх зорилготой юм. Оточ Манрамба дээд сургууль нь уламжлалт анагаахын эмчийн бакалаврын сургалт 6 жил, уламжлалт анагаахын сувилахуйн бакалаврын 4 жилийн сургалт, магистрын сургалт 2 жил, төгсөлтийн дараах эмч сувилагчийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг явуулдаг. Тус сургуульд ОХУ, БНХАУ-аас оюутнууд суралцдаг бөгөөд АНУ, Итали, Англи зэрэг гадаад орнуудаас эмч нар хүрэлцэн ирж уламжлалт анагаах ухааны богино хугацааны мэргэжил дээшлүүлэх курст суралцдаг. Манба дацан хийд  нь 1760 онд байгуулагдсан бөгөөд хурал номын зан үйл, дэг жаягийн дагуу гадаад дотоодын сүсэгтэн олонд ном уншлага, зан үйл, гүрэм засал зэрэг буян номын үйл ажиллагаа явуулдаг.

Манба дацан эмнэлэг  нь  ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх тасгаар дамжуулан явуулдаг. Эмийн эмчилгээндээ уламжлалт байгалийн гаралтай эмийг хэрэглэж, эмийн бус эмчилгээнд хануур, төөнүүр, рашаан эмчилгээ, шавар эмчилгээ, бүх төрлийн бариа засал, зүү эмчилгээ хийдэг. Шинжээч оточ лаборатори нь клиникийн бүх төрлийн шинжилгээг богино хугацаанд өндөр түвшинд хийдэг бөгөөд оношлогоо, эрдэм судлалын ажлуудыг явуулах лаборатори бааз суурь болдог. Манба дацан эмийн үйлдвэр нь уламжлалт анагаах ухааны сонгодог жороор ургамал амьтан эрдсийн гаралтай түүхий эдийг ашиглаж 130 гаруй нэрийн эм тан, талхан эм, зуурмал эм, ханд эм, тосон эм, үрлэн эм, туулга эм, бөөлжүүлэг эм, хамрын татлага эм, хамрын туулга эм үйлдвэрлэдэг.

Манал бурхны хүүхдүүд нийгэмлэг нь Оточ Манал бурхны сургааль өв уламжлалыг хадгалан хамгаалахын зэрэгцээ бясалгал, залбирлын хүч, асралын сэтгэл, аз жаргалтай амьдралыг ард түмэнд зааж сурган, түгээн дэлгэрүүлж, тэдэнтэй хамтран сайн үйлсийн тусламжийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0