Уг барилгыг Монголын анхны орчин үеийн кино театрын
зориулалтаар 1946-1948 онд ЗХУ-ын архитектор М.С.Яшвины зураг төслөөр барьжээ.
Сонирхуулахад, уг зураг төслөөр 1958 онд ЗХУ-ын Уфа хотын Ялалт кино театрыг
барьсан байдаг. 1948-1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр
байсан дээрх барилгад 1990 оноос хойш Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа
явуулж байна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.