• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

СОНГИНЫН АМ

Улаанбаатар хотын баруун талд Туул голын хойд биед орших д.т.д 1662 метр өндөр уулын орчин юм. Хад асга ихтэй, ой модгүй боловч хаяа бэлээрээ бутлаг ургамалтай. Зүүн болон урд бэлээр нь Туул гол урсдаг учраас голын эрэг дагуу сийрэг ой модтой. Сонгинохайрхан уулыг “Хөх чоно унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай Хөх өвгөн савдаг”-тай догшин уул хэмээн ярилцдаг учраас Улаанбаатар хотын оршин суугчид эртнээс нааш догшин савдагийг аргадаж архи сархадын дээж өргөн хүндэтгэж ирсэн. Уулын зэрлэг сонгино их ургадаг учраас “Сонгино” гэдэг нэрээр уулыг нэрлэсэн. Хайрхан гэдэг нь эртнээс нааш догшин уулыг монголчууд хүндэтгэн “хайрхан” гэж нэрлэж ирсэн. Домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг.

Сонгинохайрхан уул нийслэлийг тойрсон дөрвөн уулын дотор хамгийн догшин нь гэж үздэг тул эл хайрханы чулуу, ургамал зэргийг хөндөх, ан ав хийхийг цээрлэсээр иржээ. Сонгинохайрхан уулын урд бэлийн орчимд хуучин хотын туурь байх бөгөөд түүнийг Хэрэйдийн ван хан Тоорилын зуслан гэж үздэг. Энэ уулын урд хэсгээс Чингис хааны үед хамаарах язгууртны булш бунхан, тэдгээрээс  олдсон эд өлгийн зүйлсийг үзвэл эртнээс нааш ихэс дээдсийн нутаг байсныг гэрчилж байдаг.