7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БУХ БАРИМАЛ

ХААИС-ийн хашаан дотор 1962 онд бүтээж байрлуулжээ. Эртнээс нааш монгол үхэр, хайнаг, сарлагийг өсгөж ирсэн бөгөөд хайнаг гэдэг нь сарлаг болон монгол үхрийн эрлийз юм. Монгол улс 500 мянга орчим сарлагтайгаас Архангай аймгийн Хангай сум хамгийн олон сарлагтайд тооцогдоно. Үхэр хээл авснаас хойш 9 сарын дараа тугалладаг. 1 настай үхрийг тугал, 2 настайг бяруу, 3 настайг шүдлэн (эрийг бух, эмийг гунж), 4 настайг хязаалан, эрийг гуна, 5 настайг соёолон, 6 настайг бух, шар, үнээ гэж нэрлэнэ.

Нас бие гүйцсэн монгол үхрийн биеийн жин 460 орчим кг бол сарлаг 400 кг, хайнаг 500 кг татдаг. Хайнаг нь бие томтой, хүчтэй учраас бух тавьдаггүй. Харин засаж шар болгон тэргэнд оруулж эдэлгээнд хэрэглэнэ. Монгол үхэр жилд дунджаар 700 литр, сарлаг 450 литр, хайнаг дунджаар 1000 литр сүү өгдөг. Монгол үхрийн 1 литр сүүний тослог  4.5 хувь,  сарлагийнх 7.5 хувь, хайнагийнх 6 хувь байдаг. Социализмын үед үхрийг сүү, махны чиглэлээр өсгөж үржүүлдэг байхад 1 үхрээс жилд 2000 хүртэл литр сүү авч улсад нийлүүлдэг байв.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0