7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХУЦ БАРИМАЛ

ХААИС-ийн хашаан дотор таван хошуу малын эцэг мал, зэрлэг өвгийнх нь баримлыг тавьсан ба хонин сүргийг төлөөлүүлж, эцэг мал хуцыг байрлуулжээ. Монголчууд “морьгүй малчных мохоо, хоньгүй айл хомхой” гэж хэлэлцдэг. Хонин сүрэг нь нийт малын дүн дотор 1924 онд 77.3 хувь, 1946-1950 онд 55.9 хувь, 2001-2005 онд 43.3 хувийг тус тус эзлэх болсон байна.

Социализмын үед малын гаралтай экспортын барааны 50 хувийг хонины аж ахуй хангадаг байв. Хонины биеийн жин нь 40-60 кг, өдөрт 5-6 литр ус уудаг. 6-7 дугаар сард ноосолдог бөгөөд  дунджаар 1.5 кг ноос өгдөг. Хонины сүү тослогоор баялаг, 6-8 сарын хооронд саана. 50 хонинд 1 хуц тавих бөгөөд хээл авснаас хойш 5 сарын дараа хургална. 1 настай хонийг хурга, 2 настайг төлөг, 3 настайг шүдлэн, зусаг, 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг бүдүүн хонь гэдэг. Хонины ноосоор монголчууд эсгий хийж гэрээ бүрэхээс гадна хивс ширдэг, ноосон хөнжил хийнэ. Хонины арьсаар маш сайн чанарын шеврет савхи үйлдвэрлэнэ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0