7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

СОЁМБОТ БАГАНА

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, Махатма Гандигийн гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд буй энэхүү Соёмбот баганыг Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж 1961 онд Т.Хишигтийн загвараар босгожээ. Соёмбо бол монгол түмний эв нэгдлийг хамгаалсан гүн бэлгэдэлтэй билээ. Хан-Уул дүүргийн хамгаалалтад байдаг.

1686 онд Анхдугаар Богд Занабазар монгол, санскрит, төвд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Бүх үсгийнхээ шинжийг багтаасан толгой үсэг нь монголчуудын сүлд бэлгэ тэмдэг болжээ. Соёмбо хэмээх санкрит үг нь “Өөрөө гарсан гэгээн” гэдэг утгыг хадгалдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан байдаг. Соёмбо үсгийн толгой нь Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны үеэс эхлээд өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр, төрийн тамга, ном судрын толгой, сүм хийдийн уран барилгын чимэглэл болгон хэрэглэсээр өнөө үед иржээ. Соёмбо бол Монгол төрийн бэлгэ тэмдэг юм.

Соёмбо тэмдэг нь “Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт эгц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээр хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя” гэсэн гүн утгатай.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0