7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЧИЙДЭНГИЙН ХОРОО

Улаанбаатар хотын анхны цахилгаан үүсгэврийн газар буюу “Чийдэнгийн хороо”-г Унгарын цагаач иргэн Йосеф Гелета удирдан бариулсан түүхтэй. Улмаар 1929 онд өргөтгөж цахилгаан станц болгож байжээ. Улаанбаатар хотыг нэгэн үе гэрэлтүүлж байсан Чийдэнгийн хороо нь одоогийн Нарантуул захын баруун талд Замын цагдаагийн газрын орчим 1950 он хүртэл ажиллаж байгаад хаагдсан түүхтэй.


ТОО
0
0
0