7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, анх 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Нийт талбайн 15% нь тохижилт, 85%-ийг ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Авто зогсоол, явган зам талбайн гэрэлтүүлэг, спортын талбай зэргийг байгуулж худалдаа үйлчилгээний байгууллагуудыг байршуулан хотын иргэдэд үйлчилж байна. 22 төрлийн 94 мянга гаруй мод, бут, зүлэг, цэцэгтэй. Усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайтай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс болоод байна. Бүрэн ашиглах талбай 1280 га бөгөөд эхний ээлжийн 55 га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0