7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ГАЧУУРТЫН АМНЫ СҮГ ЗУРАГ

Улаанбаатар хотоос зүүн тийш 25 километр зайтай орших Гачууртын аманд байх хадан дээр улаан зосон зураг бий. 1930 онд А.П.Окладников илрүүлэн олжээ. Дотроо хэдэн цэгэн толботой дугуй хүрээ, нохой хөтөлсөн хоёр хүн, саланги гурван хүн, зэрэгцээ хоёр замаар нэг нэг морь хөтөлсөн хоёр хүн, нисэж яваа хоёр бүргэд, дөрвөөрөө, гурваараа, таваараа гараасаа хөтлөлцсөн хүмүүс, гараа өргөн зогссон хүн, сууж буй шувуу зэрэг дүрслэл байдаг.


Энэхүү Гачууртын амны сүг зураг нь бусад сүг зурагнаас дүрслэлийн хувьд арай ялгаатай бөгөөд адуу, шувууны дүрс олон, хүмүүс адууг хоргоосон, хөтөлсөн байдалтай дүрслэгдсэн байдаг. Эдгээр нь хүрэл зэвсгийн үеийн дурсгал хэмээн судлаачид үздэг бөгөөд зосон зургийн хувьд нохой хөтөлсөн хүний дүрслэл өөр хаана ч байхгүй ажээ.

ТОО
0
0
0