7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЖАНЖИН ЛХАГВАСҮРЭНГИЙН ХӨШӨӨ

Улс төр, цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, корпус командлан захирагч, хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнд зориулсан хүрэл хөшөөг 2000 онд байгуулжээ. 1912-1982 онд амьдарч байсан бөгөөд түүний үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс “Ж.Лхагвасүрэнгийн өвийг хамгаалах сан”-гаас санаачлан Л.Ганхуягийн эх загвараар хийжээ. Хөшөө нь Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжинд байрладаг. Хөшөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд авчээ. 1939 онд Монгол Ардын хувьсгалт цэргийн Улс төрийн газрын орлогч дарга, газрын дарга, Цэргийн яамны сайд, дараа нь Халх голын дайнд К.Жуковын орлогч жанжнаар томилогдон монгол цэргүүдийг командалж байв. 1945 оноос Монголын зэвсэгт хүчнийг Маршил Х.Чойбалсангийн хамт командалж, 1953 оноос БХЯ-ны орлогч сайд, 1978 оноос БНМАУ-аас БНБАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.  27 насандаа цэрэгт сайн дураараа мордож, жагсаалын цэрэг байхдаа л “заяа байвал жанжин болно” хэмээн хошигнодог хүн байсан бөгөөд зөгнөсөн мэт 30 хүрээгүй цэл залуу насандаа жанжин болжээ. Тухайн үеийн жанжин гэдэг бол генерал цолтой дүйх ажээ. Генерал, сайд нар олон байсан боловч “жанжин” гэж дуудагдсан хүмүүс маш ховор байсны нэг нь Ж.Лхагвасүрэн юм. 1912 онд Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутагт төржээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0