7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ЭМЭЭ ӨВӨӨ ХОЁРЫН БАРИМАЛ

1983 онд уран барималч Р.Энхтайваны эх загвараар бүтээсэн ба хүүхдүүд тоглож байхаар бодож урлажээ. Хөшөөний анхны загвар нь ямар ч нүд амгүйгээр урласан байсан ба хүүхдүүд өөрсдийн өвөө эмээгээ санаж нүүр царайг нь дүрслэн бодож байх зорилготойгоор  бодож бүтээсэн гэдэг. Мөн өвөөгийнх нь өврийг албаар хонхойлгон хийсэн нь хүүхдүүд өвөө эмээгээ хайрлан өвөр дээр нь сууж эрхэлж байг гэсэн санаагаар хийжээ.  Хөшөө нь 3 удаа буурь сэлгэсэн бөгөөд анх Циркийн гудамжинд одоогийн Б.Цэрэндоржийн хөшөө байгаа газарт байрлаж байгаад 5-р сургуулийн өмнө хэсэг тавигдаад дараа нь Чингэлтэй дүүргийн 5-р хороо Самбуугийн гудамжинд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шинээр сийлж сэргээн байрлуулжээ.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0