7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨШӨӨ

Тус хөшөөг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ өргөсөн хүмүүст зориулан Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд босгосон. Есөн хөлт цагаан туг нь дөрвөн зүг, найман зовхисыг, хана хэрэм нь бат бэх байдлыг, босоо сумны зэв бүхий “гэрэлт цамхаг” нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт өв, үүрд мөнх оршихуйн бэлгэдэл болно. Тусгаар тогтнолын хөшөө нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт Самбуугийн гудамжинд Тэнгис кинотеатрын зүүн талд байрладаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0