1990
оноос өмнө төрийн бодлогоор Монгол улсад цөөн тооны аж ахуйд гахайн тоо толгой
200 000 орчим хүрч байсан бол сүүлийн 20 жилд гахайн тоо эрс багасч, 2009 оны
статистикийн мэдээгээр 25 808 гахай тоологджээ. Гаалийн ерөнхий газрын
мэдээгээр гахайн махны импорт 2009 онд 1303.6 тонн байсан бол тухайн онд
дотооддоо үйлдвэрлэсэн гахайн махны хэмжээ 200 тонн байсан байна. Энэхүү
үзүүлэлтээр бол дотоодын гахайн махны үйлдвэрлэлийг 6.5 дахин нэмэгдүүлж байж
дотоодын хэрэгцээг бүрэн хангах юм. 2009 оны байдлаар судалгаанд оролцсон 610
өрхийн 90% нь дотоодын гахайн мах хэрэглэх сонирхолтой байгаа ажээ.