ҮС УНАЛТЫН ШАЛТГААН


Үс хэд хэдэн шалтгааны улмаас унадаг ажээ. Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор ус унадаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн эсвэл буурсан, эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдвал ихээр унадаг болох нь судалгаагаар тогтоогдсон аж. Хүүхэд төрүүлсний дараа үс ихээр унах тохиолдол нь мөн адил гормоны өөрчлөлттэй холбоотой. Цус шингэлэх зарим эм бэлдмэл, хаврын ядаргааны үеэрх эм тариа, дуслууд, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг хэрэглэх үед үс унадаг байна. Зарим төрлийн үрэвсэлт халдвар тухайлбал, хуйхны мөөгөнцөрийн халдвар нь хүүхдийн үсийг ихээр унахад хүргэдэг. Үсээ байнга хэтэрхий чанга боодог бол үс унаж, аажимдаа халзралт үүсгэдэг.  Толгой угаагаад үснийхээ усыг шавхрах тоолонд их хэмжээний үс унаад байвал шампунь тохирохгүй байгаагийн шинж гэнэ.

 


Үс арчилгаанд анхаарах зүйл:

  • Үсний ургалтаас хамаарч 6-8 долоо хоногт заавал үсээ засуулж байх. Удаан засуулаагүй үсний үзүүр салаалж өнгөө алддаг.
  • Шампунь сонгохдоо тайлбарыг нь сайн уншиж танилцан сонгох хэрэгтэй. Үсэндээ таарахгүй шампунь хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.
  • Үс нойтон үедээ их гэмтдэг тул аль болох нойтон үед нь самнахгүй байх.
  • Дандаа нэг цэг дээр боох нь үс гэмтэхэд их нөлөөлдөг. Боолтонд ойр байгаа хэсгийн үс хамгийн түрүүнд гэмтдэг. Хатуу гадаргуутай хавчаар, невденк зэргийг болж өгвөл зөөлөн даавуун боолтоор орлуулбал зүгээр.
  • Үсээ угаасны дараа алчуураар боож болно. Харин алчуураар арчсан тохиолдолд үс замбараагүй болж үс эрүүл бус харагддаг. Хамгийн зөв арга нь гараараа үсээ базаж илүү усыг ялгаж, дараа нь алчуураар толгойгоо ороож 5-10 минут байлгана. Хэрэв ус дусаж байвал хуурай алчуураар үрэлгүйгээр базаж чийгийг нь авна.

 

ТОО
0
0
0