ТУУЛ ГОЛЫН РАФТИНГ АЯЛАЛ

АЯЛЛЫН ТОЙМ

Хатан Туул голоор хамтдаа завиар аялцгаая.
Үзэмжит байгалийг өөр өнцөгөөс харж, нүд баясган сэтгэлээ сэргээх усан аялалд та бүхнийг урьж байна.
Энэ аяллаар та рафт завин дээр хэрхэн сэлүүрдэх, голын урсгал, гольдролыг унших зэрэг усан аяллын анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд багаар ажиллах чадвар тань бас дахин нэмэгдэнэ.