МАЛАЙЗ АЯЛАЛ

АЯЛЛЫН ТОЙМ

ӨДӨР-1
2022-02-06
Улаанбаатар - Ханой - Лангкави арал
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компаний нислэгээр ....... цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Ханой хотын Ной Бай нисэх онгоцны буудал руу зална. Бид Ной Бай онгоцны буудалд ....... цагт газардах ба түр саатаж онгоц цэнэглэнэ. Дараа нь ....... цагт Лангкави арлыг зорино. Лангкавигийн олон улсын нисэх онгоцны буудалд ....... цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Сэнанд очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.

/оройн хоол/

 


ӨДӨР-2
2022-02-07
Лангкави арал - Пан На далайн хүрээлэн
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан арлууд бүхий үзэсгэлэнт Даяан Бунтин далайн хүрээлэн рүү хурдны усан завиар аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд давстай уст далайн дундах жижиг арлын голд байх цэнгэг уст нууранд зочлох аялал юм. Нууранд та усанд сэлж төрөл бүрийн усны тоглоомуудаар тоглож болно. Дараа нь бид Лангкави арлын билэг тэмдэг болсон далайн бүргэдүүдийг байгаль дээр нь үзнэ. Магадгүй та тэднийг далайгаас хэрхэн загас барьж байгааг харна. Дараагийн зогсох газар бол Бэрас Баса арал юм. Торгон цагаан элстэй халуун орны үзэсгэлэнт арал. Эндхийн далайн эрэг нь маш нарийн торгон элстэй ба хоёр арал дундуураа байгаль эхийн бүтээсэн элсэн замаар холбогдсон байдаг. Орой нь бид зочид буудалдаа ирж амарна.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 

 


ӨДӨР-3
2022-02-08
Лангкави арал - Килим далайн хүрээлэн
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Килим хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Килим хэмээх мангровын ой, онгон дагшин эрэг, босоо карст толгод бүхий намгаар аялна. Эхний үзмэр матрын агуй байх болно. Усан дээрх агуй гэж та төсөөлж болно. Дараа нь бид сарьсан багваахайн агуйд зочилно. Хэдэн мянган сарьсан багваахай байгалийн үүрэндээ байгааг та харах болно. Дараа нь бид нутгийн иргэд усан дээр төрж усан дээр нас бардаг усан дээр амьдардаг тосгонд зочилно. Тэдний үндсэн эрхэлдэг аж ахуй бол загас үржүүлэг. Та дуртай загасаа тэднээс хямдаар худалдан авч эзэгтэйгээр нь хоол хийлгүүлж идэж болно. Сүүлийн зогсоол бол хадны загаснуудыг үзэх аялал байна. Эгч ирмэгтэй хадан хясаануудыг дор амьдрах түмэн зүйлийн солонгон өнгөтэй загаснуудыг та харах болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

 


ӨДӨР-4
2022-02-09
Лангкави арал - Чөлөөт өдөр
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Хүсвэл аялагч нар Лангкави арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.

 /өглөөний цай/


ӨДӨР-5
2022-02-10
Лангкави арал - Ханой - Улаанбаатар
Лангкави дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Ханой хотын зүг ...... цагт хөөрөн нисэх болно. Өглөө Ханой хотын Ной Бай нисэх буудалд газардана.  Улаанбаатар хотыг зорин нисэх ба  газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.