ХУСТАЙН НУРУУНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АЯЛАЛ

АЯЛЛЫН ТОЙМ

Өсвөр насныхан болон хүүхдийнхээ боловсролд анхаарлаа хандуулдаг эцэг эхчүүдэд тун чиг чухал аялал ийн зарлагдлаа. Бид Хустайн нурууны байгалийн цогцолөорт газрыг зорьж, баазтай танилцаж, зэрлэг ан амьтад, тэр дундаа тахь хэмээх амьтныг бүрэн судлаж, мөн мэргэжлийн биологичийн тусламжтайгаар ховор төрлийн ургамлын төрөл зүйлүүдийг судлан, танин мэдэх юм.

Хустайн нурууны тухай:

Хустайн байгалийн цогцолбор газар нь Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутагт 50,8 мянган га газрыг хамардаг.  Тус газрын менежментийг  “Хустайн цогцолборт газар” ТББ, Засгийн гарын тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан улсын төсвийн дэмжлэггүйгээр хариуцан ажилддагаараа онцлогтой. Тус газрыг байгальд устаж, нэн ховордоод байсан зэрлэг адуу Тахийг сэргээн нутагшуулах зорилгоор 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш Тахийн тоо толгой 390 гаруйд хүрчээ. Мөн буга, тарвага, цагаан зээр болон 213 зүйлийн шувууд нутагшиж тоо, толгой тогтмол нэмэгдэж байна.  Иймээс эдгээр амьтдыг үзэхээр зорин ирэх жуулчид байдаг бөгөөд Монгол орны аялал жуулчлалын гол газруудын нэг болсон.


АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР


ӨДӨР 1

2021-10-02

Улаанбаатар - Хустай Байгалийн Цогцолбор Газар

07-00 цагаас УДБЭТ-ын зогсоолд аялагч нар бүрэн цугларч, аяллын каунти автобусаар аяллын гараагаа эхэлж Хустайн БЦГ-ийг зорино.


10-00 цагаас Хустай жуулчны баазад хүрэлцэн очиж баазтай танилцаж, нутаг орон, зэрлэг ан амьтдын талаар бүтээгдсэн сонирхолтой киног аялагчид үзэн сонирхоно.


11-30 13-30 цаг хооронд баазаас цааш аяллын машинаараа зорчиж, зэрлэг ан амьтдыг нүдээр үзэж, мэргэжлийн биологичоор ургамлууд болон цэцэгсийг судлах юм.


Ийнхүү 14-00-15-00 цаг хооронд явган аялал хийн баазын зүг буцан алхаад, үлдсэн зайг машиндаа суун хүрэлцэн ирнэ.


16-00 цагт баазын амтат хоол иднэ.


17-00 цагт аяллын цэг эргэж, Уб-ын зүг хүлгийн жолоо зална.


19-00 цагт аялал эхэлсэн цэгтээ ирсэнээр аялал маань амжилттай өндөрлөнө.