ӨМНИЙН ГОВИЙН ХЯЗГААРТ

АЯЛЛЫН ТОЙМ

Өмнийн цэнхэр говийг хязгааргүй элсэн манхан, халуун хуурай гэж та төсөөлдөг үү? Тэгвэл энэ аялалаар говийн уул ус нь ан амьтдаар баялаг, урсгал булаг нь хүн амьтнаа хэрхэн ундаалж, ямар олон төрлийн ховор ургамлууд говийн нөхцөлд тэсч ургадаг, хүн тэмээ хоёр нь хуурай халуун газар нутагтаа хэрхэн зохицож амьдардаг зэргийг харах, танд мартагдашгүй дурсамж үлдээх аялал гэдгээрээ бусад аялалаас ялгарах болно. "Монголын их амар амгаланг мэдрээрэй."